Монгол Овог Аймгууд |
Монголын Туух Хятад Эрдэмтний Нудээр II - Монгол Овог Аймгууд Манай эрний 631 онд Хятадын Тан улсын уeд анхлан Шивэй овгуудын талаар мэдээ улджээ. Зурчидууд Хитангуудийг даран єорийн ноёрхлыг тогтоож одоогийн Хятадын нутагт суурьших уeд Шивэй овгууд нь Зурчидуудийн албат байсан бєгєєд Зурчидууд Монголын хязгаарыг Найман, Хэрэйд, Татар гэсэн гурван єорийн харьяллын улсуудаараа дамжуулан захирч байжээ. Туухэнд бичсэнээр Мэнгу омгийн Боржигон овгийн хумуус Хабул-хан аар удирдуулан бослого гаргасан байна. Тухайн уeд ємнєт Хятадын Сонг улстай дайтаж байсан Зурчидийн хаан элч илгээж Хабуул хааныг хоёр ч удаа дуудсан боловч Хабуул хаан ул тоов. Зурчин хаан гэнэрал Ху Шахуг их цэргийн хамт илгээсэн боловч Хабуул хаанд ялагдсан байна. Алтан улсын хаан Шизон нас барж тууний ач хуу нь гэнэрал Вузу-тэй хуйвалдан eeрийн нагац Далайг хороов. Далайн бух л ах дуу нар Мэнгу хумуусийн хаан Хабуул руу зугтан очсон байна. Байдал иймд хурсэн тул Алтан улсын хаан ємнєд Сон улстай хийж байсан дайнаа зогсоож Мэнгу руу анхааралаа хандуулах шаардлагатай болжээ. Мэнгу нартай байлдаад амжилтийг эс олсон Зурчидууд тэдэнтэй гэрээ байгуулж улмаар Хабуул хааныг Монголчуудын хаан хэмээн хулээн зєвшоорч хаан цолыг олгосон байна. Хабуул хааныг нас барсаны дараа Мэнгу хумуус нэгдмэл байдлаа алдсан гэдэг. Хабуул хаан нас барахдаа єорийн дуу Амбагай-г хаан болгожээ. Тэр уeд Мэнгу хумуус Татаруудтай дайнтай байж. Татарууд худ ураг барилцая хэмээн заль хэрэглэн Амбагай хаан, мєн Хабуул хааны том хууг бариж аван Зурчидуудэд тушаан цаазлуулсан байна. Ууний дараа Хабуул хааны дєровдугээр хєвуун Хайду Зурчидуудээс єшєє авахийг ургэлжлуулж Хайду хаан ширээгээ єорийн ахын гуравдугаар хєвуун Eсугэй (Юань улсын туухэнд бичсэнээр Чингис Хааний эцэг Eсугэй нь Хабуул хааний тав дах уэйин хун бєгєєд Хаан Хун хэмээн нэхэмжлэн нэрлэжээ). Eсугэй Татаруудаас єшєє авч Татарын нэгэн толгойлогч Тэмуужин хэмээгчийг алсан ба тэр уэд тєрсєн хуугээ мєн Тэмуужин хэмээн нэрлэжээ. Эсугэй нь Хиад Боржигон овгийн толгойлогч байсан ба манай эриний 1175 онд Чингис хааныг 12 настай байхад Татаруудад хорлогдон нас баржээ. Хиад хумуус Тэмуужинг єєрийн толгойлогчоо гэж узсэнгуй харин тууний садангийн нэгнийг сонгоод Тэмуужинг гэр булийнх нь хамт орхиод нууж явсан байна. Есугэйн бух ах дуу нар нь Тайчуут овгийнхонтой нийлэн оджээ. Гэсэн хэдий ч 13 зууны эхэн гэхэд Чингис хаан Хиад, Татар, Мэргэд, Хэрэйд, Найман гээд Турэг-Монгол бух л овог аймгуудийг нэгтгэж чадсан юм. Монгол Домог Домогоос узэхэд Мэнгу Шивэй омгийн хумуус хєрш зэргэлдээх овгуудтай дайтан ялагдаж цєєн хэдэн хун амид улдээд Эргэнэ-хан хэмээх ууланд зугтаан хоргодожээ. Хи-ян хэмээх нэгэн ухаалаг эр улдсэн хумуусийг удирдан (Хиад хэмээх нэр нь Хи-ян гэсэн угнээс уусэлтэй аж) явж нэгэн тємєрийн худэрийн уурхай олжээ. Тэнд тємєр боловсруулан амьдарч байсан бєгєєд Эргэнэ-хан уулаас гарч явах замийг ч мєн олжээ. Хи-ян аас хойш 12 уэйин дараа Алунгоо хэмээх эхнэртэй Добун мэргэн гэж хун байдаг. Добун мэргэнийг нас барсаны дараа Алунгоо хан тэнгэрийн гэрэл туяаг биeдээ шингээн жирэмсэлж 3 хуу тєруулсэн аж. Тэр гурван хуухдийн нэг нь Боданчир нэрт хєвуун бєгєєд, Боданчир улаан хурэн нудтэй бусад ах нартайгаа харицуулахад єєр саарал єнгийн нудтэй байжээ. Боданчир єєрийн 4 ах нарын хамт Жачиву овгийг дайран Бор Хадун хэмээх бусгуйг булаан авч эхнэрээ болгожээ. Боданчирын ач нарын нэг нь Монолун хэмээх эхнэртэй байсан ба 9 ховуунтэй байжээ. Монолун нь ааш зан шируун авир муутай бусгуй байгаад нэгэн удаа хєрш Жалайр овгийн хуухдуудээс тэргээр дайран алжээ. Жалайр овгийнхон хариу дайран довтолж Монолуний хeвгуудийг алж устгасан ба Хайду хэмээх ганц хєвуун нь амьд улджээ. Хожим нь Хайду Жалайр овгийнхнийг дарж Монгол хумуусийн толгойлогч нь болон гарч ирсэн байна. Хабуул хаан нь Боданчирын 5-р уe ажээ. Чингисийн Монголууд Єєрсдийгєє “Татар” хэмээн нэрлэдэг байсан нь Суулийн уeйин эрдэмтэдийн узэж буйгаар Чингис хааны уeйин Монголчууд єєрсдийгєє Татар хэмээн нэрлэдэг байсан аж. Харин Хубилай хаан Монголчуудыг “Мэнгу” бую Монгол гэж албан ёсоор нэрлэх болсон байна. Чингис Хааны уeд Монголчууд нь Тайчууд, Журхин, Хонгарид, Ойрад гэсэн тус тусдаа овог аймгуудаар нэрлэгдэн явж байжээ. Гэхдээ Чингис хааны угсаа нь Хиад аймгийн салбар болох Боржгин овгоос ууссэн байна. Хонгарид овгийнхны Монголчуудийн дунд эзлэх байр суурь онцлогтой бєгєєд энэ нь Eсугэй баатар Єлун-ийг Хонгарид овгийнхноос хулгайлан эхнэр болгон авсантай холбоотой аж. Юан гурний ордны хуулинд Монголын хаадууд зєвхєн Хонгарид аймгаас хатан авах ёстой хэмээжээ. Сонирхолтой нь Хитан аймгийнхан мєн Зурчидуудийн дунд ч бас Хонгарид гэдэг нэр хэрэглэгдэж тийм нэртэй овгууд ч байжээ. Турэг Монголын Овог Аймгууд 11-12 дугаар зууны уэд Тєв азын єндєрлєгийг хэл соёл гарал угсааний хувьд тєс бухий хумуус эзэгнэж байжээ. Эдгээр нь бол ундсэндээ Монголчууд байсан юм. Ерєнхийдєє Монголчууд, бас тэдэнтэй ойролцоо угсааны Татарууд хойд болон зуун талаар нь суурьшсан байв. Харин Турэгууд (зарим Турэгууд тэр уeд єрнєд Ази, зуун ємнєд Eврєп-д нууж оччоод байв) баруун болон баруун ємнєдєд, Тангадууд Шинжаан, Гансу болон одоогийн Євєр Монголын баруун талаар нутаглаж байв. Тэр уeд байсан Ляо улс нь харин олон ундэстнээс бурдсэн байв. Хитангууд нуудэлчин хэв шинжээ алдаж эхлээд байв. Гансу болон Шинжааны зуун захаар Тангадууд єєрийн гурэн баруун Шиа улсийг байгуулж, Шинжааний хязгаар нь Уйгаруудийн мэдэлд байв. Унэндээ Турэг Монгол угсааны овог аймгуудийн ялгааг гаргахад бэрх болоод байв. Монгол нутагт байсан овог аймгуудын зарим нь Турэг (Кыргыз, Хэрэйд, Уйгур), зарим нь Монгол (Ойрат, Татар), зарим нь Турэг-Монголын холимог (Найман Мэргэд). Найман 840 онд Киргизууд Хуйхэ бую Уйгаруудийг ялахад Монголын хойд хязгаарт Найман хэмээх хумуус улдэн хоцорсон бєгєєд, Киргизуудэд дагаар орсон юм. Найман гэдэг нэр нь Монгол уг, Турэгийн “Сакиз Огуз” бую Найман Огуз хэмээх хэсэг булэг хумуусийг нэрлэсэн нэр аж. Энэхуу Сакиз Огуз бую Найман Огуз нь бур 8-р зуунд ч сонсогдож байж. Эртний Огуз Турэгууд нь Анатолиа руу нууж одсон аж. Цаг хугацааны уртад Найман аймаг хучирхэгжиж Киргизуудийг Eниссэй мєрєн луу шахаж Хэрэйдуудйиг Иртиш мєрєн Алтайн нуруунаас хєєн зуун зугт Манжуур луу турэв. Энэ хєдєлгєєн нь ундсэндээ Хитангуудыг Хятадын хойд руу ойртуулж 907-1125 онуудад Ляо гурнийг байгуулахад хургэжээ. Наймангууд нь ємнєд хєрш Уйгаруудаас буддийн шашин, мєн бичиг усгийг нь авсан аж. Наймангууд нь Турэг угсаатай гэж уздэг боловч он жилийн уртад тэдний амьдралын хэв жаяг, зан заншил нь Монгол болон хувирсан юм. Наймангууд суулдээ Нэстєриан Христ-ийн шашнийг шутэх болсон. Чингис хаан Наймангуудаар дамжуулан Уйгар усгийг ач хэрэглэн соёлжиж иргэншижээ (?). Хэрэйд Хэрэйд аймаг нь Орхон голын бэлчирээр Найман аймгийн зуун талаар нутагладаг байжээ. Хятадын эрдэмтэн Хэрэйдуудйиг Монгол гаралтай хэмээх боловч, Рашид ад-Дин Уйгар Киргизийн адил Турэг гаралтай гэж узжээ. Киргизийн гол овог нь Кирай нэртэй аж. Хэрэйдуудэд байдаг Монгол зан уйл шинж тэмдэгуудйиг Паул Рачнэвскийн тайлбарлахдаа Баруун Ляо улсын Хятан овгийн хумуустэй ихэд холилдсон гэж узжээ.Христийн Нэстoриан шашинтай байсан ба Тоорил хааний аав, євог эцэг нь Маргус (Маркус), Киракуз (Кыриакyс) гэсэн Латин нэруудтэй байжээ. Мэргэд Байгал нуурын урд захаар Сэлэнгэ мєрний бэлчирээр нутагтай байсан аймаг. Ан гєрєє, хийж загасчилан амьдардаг байжээ. Тахо Зонгы, Рашид ад Дин хоёр Мэргэдуудйиг Монгол гаралын хумуус гэсэн байхад бусад эрдэмтэд тэднийг Турэг угсааны улс гэжээ. Татар Тэр уeд байсан Татар аймгуудыг Зурчэн (зарим тохиолдолд Монгол гэж узжээ) гаралтай аймаг Хєлон Буйр хавиар нутаглаж байсан хучирхэг аймаг гэжээ. Зурчидууд Татаруудаар дамжуулан Монголын бусад овог аймгуудийг захирдаг байжээ. Домогт eгуулсэнээр Монголын Амбагай хаан єорийнх нь eвчтэй хургэний биeйиг анагаахаар очсон Татарын бєєг алсан аж. Татарууд Амбагай хааныг охинийг чинь бэр болгоe хэмээн хуурч аваачаад барьж авчээ. Амбагай хааныг суллуулахаар нэхэж очсон Хабуул хааны том хууг ч бас барьж аваад хоюуланг нь Зурчидуудэд тушааж модон илжигэнд хадуулан алсан аж. Гэхдээ Татарууд энэ муухай хэрэгийг уйлдсэнийхээ тєлєє суулд нь аймшигтайгаар хохирсон юм. 1195 онд Татарууд Хонгирадыг дайлж олсон олзнийхоо улмаас єєрийн хамсаатан Зурчидуудтэй дайтах уeйиг ашиглан Тэмуужин Татаруудыг дайлаар мордсон юм. 1202 он Тэмyyжин тэднийг дахин дайлаар мордож бух эрчуудйиг нь толгой дараалан хядаж эмсуудйиг нь боолчлон авчээ. Ойрдууд Ойрдууд ойн булгийн хумууст багтдаг байжээ. 1201 онд Ойрдууд Жамухтай нийлэн Тэмуужин Ван хаан Тоорил нарын эсрэг дайтжээ. Жамухыг ялагдсаны дараа Ойрдууд Найманы талд орж Тэмyyжинтэй дахин байлдав. Найман ялагдаж Тэмуужин Ван хаан хоёр хоорондоо даитахад Ойрдууд Хэрэйдуудтэй нийлж Монголын эсрэг байлджээ. Оросын эрдэмтэн Владимирцов болон Рашид ад Диний узэж буйгаар ойн иргэд талын иргэд гэсэн тийм тодорхой зааг тухайн уeд байгаагуй учир нь овог аймгуудын дайн тулаанд хэн дийлдсэн нь ойруу зугтаан амь зогоож, дийлсэн нь мал хєронгийг нь аван тал хээрээр нутагладаг байсан ба овог аймгууд ээлжлэн ялалт байгуулдаг байсан гэжээ. Хэдийгээр чухам ямар холбоотой нь тодорхой бус боловч Ойрадуудыг Хонгаридуудтай ойр тєрол гэжээ. Боржигон Oвог ба Hуд Усний Єнгє Боржигoн овог нь Хиад аймгийн нэг салбар аж. Зурчидууд ч мєн Хиад аймгаас гаралтай юм. Паул Рачнэвскийн узэж буйгаар Добун мэргэнийг нас барсний дараагаар Алунгоогоос тєрсєн хуухдууд нь Киргиз хуний ур хуухдууд байж болох бєгєєд тэр уeйин Киргизууд нь улаан ус ногоон нудтэй eндор нуруутай хумуус байжээ. Киргизууд мєн баруун Хунну-гийн Жианкин овгийн хумуусээс уудэлтэй. Хятадийн туухчид узэхдээ хар ус хар нудтэй хумуус нь Хятадууд Хунну-гийн Жианкин аймгийнхантай хийсэн дайны уeд Хунну-д олзлогдсон Хятад гeнeрал Ли Линг-ийн ур сад гэдэг. Киргиз хумуус хар ус, хар нудтэй хумууст дургуй мууд уздэг байсан ч хэдэн зуун жилийн дараа яг л нєгєє дургуй хумуус шигээ дур тєрхийг олж авчээ. Хятадын туух сударт бичсэнээр Монголчууд улаан-хурэн єнгийн нудтэй хумуус байжээ. Монголчууд, тэр тусмаа Боржигон овгийнхон улаан хонгор шар ус, єнгєлєг (ногоон болон саарал) нутдэй байсан тэр гeнeтикийн онцлогоо одоо ч хадгалсаар байгаа бололтой. Жалайр Турэг угсааний овог гэж уздэг. Эрт уeд Боржигид овгийнхонд олзлогдон алба бариж явсан ба Монгол овгийн Монолун хэмээх эмэгтэйн эзэмшил руу дайран тэр бусгуйн найман хeвгуудийг алж ганцхан Хайду хэмээх хeвгуун амьд улджээ. Хожим нь Хайду Жалайр овгийнхнийг ялж єєрийн албатаа болгосон ба туухэнд Монгол овгийнхонтой салшгуй холбоотой явж ирсэн. Мухулай жанжинг Жалайр овгийн хун байсан гэдэг. Журхин Хабуул хааны ахмад хуу Охинбархагийн хуу Сорхату-журхинээс Журхин овог уусчээ. Нууц товчоонд гардаг найрны уeэр болсон зодооны гол баатар бєх Бури нь Журхин овгийн хун байсан юм. Татартай хийсэн дайны уeд Тэмуужин Журхин овгийнхнийг дуудаад 6 єдєр хулээгээд хариу авч чадалгуй тулалдаанд явсан юм. Мєн Найманууд Тэмуужиний овгийг довтлон дээрэмдэх уээр Тэмуужин єєрийн 60 хунийг илгээж Журхинээс хуч гуйсан боловч Журхинууд 10 хунийг нь алаад улдсэн хумуусийх нь хувцасыг тайлуулан доромжилсон аж. Тууний улмаас Тэмуужин 1196-1197 онуудад Журхиний эсрэг дайлаар мордон дарж Бури-г єорийг нь ч алсан юм. Вангу Найманууд Тэмуужйнтэй дайтах уээр Цагаан хэрэм Зурчидийн ойролцоо байсан Вангу овгийнхонд элч илгээж холбоотон болох хусэлт тависан боловч Вангу толгойлогч элчийг баривчилж аваад Тэмуужйнд тушаажээ. Тэмуужйн Найманийг довтолох уеэр Вангу-гийн толгойлогч нь холбоотон болж оролцон юм. Эдгээр хумуус Монголчуудаас нэлээд єєр хумуус байсан ба эртний Шатуо Турэг гаралын хумуус гэж уздэг аж. Жадран овгийн Жамух ба цусан тєрєлийн ах дуус Жамух Тэмуужин хоёрын эхний тулаанд унэндээ Жамух ялсан аж. 1196 оноос Тэмуужинг ахин сэхэж ирэхээс ємнєх 10 жилийн туух туухэнд бичигдээгуй иржээ. Туухчид Жамухтай хийсэн тулалдаанд ялагдсан Тэмуужин Зурчидийн нутагт хоргодож 10 жилийг єнгєрєєсєн гэж уздэг аж. Тайчууд Тайчууд нь Хиад овгийн салбар бєгєєд Амбагай хааны уeд Тайчууд хэмээх нэрийг авсан бололтой. Боржигон Тайчууд хоёр овгийн хоорондын тэмцэл нь Eсугэй баатарыг нас барсаны дараагаас эхэлсэн. Зарим эрдэмтэд Єлун ужин бэлэвсэн хоцроод уламжлал ёсоор Eсугэйн дуу нарын нэгтэй суух байсанийг эсэргууцсэнээс уудэлтэй гэжээ. Тэгээд л хэдэн жоохон хуухдийн хамт нутаг дээрээ хаягдсан аж. Тайчууд нь Жамуха Тэмуужйн хоёрын тэмцэлийн уeд Жамухын талд зогссон гол овог юм. 1200-1201 онуудад Тэмуужин Жамухыг дарах уeдээ мєн Тайчуудийг устгасан юм. Шийдвэрлэх тулаан Халх голын ойролцоо болсон бєгєєд Тэмуужин Тайчуудын эр хуйстэйг нь хядаж эмс охидыг нь олзлон авчээ. Хятад эрдэмтэдийн узэж буйгаар Чингис хааны уeд Монголчууд єєрсдийгєє Монгол гэж нэрлэдэггуй байжээ. Тэр ч буу хэл тэр уeйин Монголчууд, Зурчидууд тєрсєн он сар, нас суудэрээ мэдэдгуй байв. Монгол гэдэг нэр нь хожим Хубилай хааны уeд албан ёсоор хэрэглэгдэх болсон аж. Хубилай хаанаас хойшхи туухчид “Хамаг Монгол Тайчууд” хэмээн нэрлэх болсон байв. Тухайн уeд Монголчууд нийтдээ єєрсдийгєє Татарууд гэдэг байсан ба овог аймгууд тус тусдаа Тайчууд, Журхин, Хонгарид, Ойрад гэж нэрлэгдэж байжээ. Хятадын туухийн эх сурвалжуудад бичсэнээр Мэнгу Шивэй овгийн нэр Тан улсын уeд 907 онд анх тэмдэглэгдсэн байв. Хятад хэлэнд утгын хувид аймшигт араатан, хуний махаар хооллогч гэсэн утгийг илтгэдэг аж. Монгол хэлэнд бол харин Мєнгє (Silver) гэсэн утгийг илтгэдэг аж. Тэр уeд улс гурнууд янз бурийн мeталлуудын нэрийг их авдаг байж. Зурчидийн Алтан улс, Монгол Мєнгєн улс гэх мэт. Єєр нэгэн сонихолтой баримт гэвэл Тэмуужйн болон тууний зарим дуу нарын “Тэ” эхлэлтэй нэр юм. Хятад хэлэнд “Тиэ” гэдэг нь тємєр гэдэг утгатай. (Орчуулагчийн зугээс нэмэж хэлэхэд, Тємєр гэдэг уг нь Турэг хэлэнд ч ойролцоо дуудлагатайгаар ижил утгийг илтгэдэг) Орчуулагч: Нийтлэлээс гарсан ажиглалтууд Нууц Товчоонд eгуулсэнээр Тэмуужин Жамух хоёрийн эхний дайнд Тэмуужинг ялсан хэмээн eгуулдэг аж. Гэтэл бусад эх сурвалжуудаас узэхэд уг тулаанд Тэмуужин ялагдаж 1196 оноос Тэмуужинг ахин сэхэж ирэхээс ємнєх 10 жилийн туух туухэнд бичигдээгуй иржээ. Энэ 10 жилийн туух чухам юг огуулэх бол? Энэ уэд Тэмуужин хаа юу хийж явсан бэ? гэсэн асуултууд нь олон туухчидийн сонирхолийг татаад байгаа юм. Нэгэн Хятад эрдэмтэн таамаг дэвшуулэхдээ Тэмуужинг Хятадад (Зурчид Манжид) олзлогдон 10 жилийг єнгєрєєсєн гэжээ. Энэ нь ямар ч эх сурвалж баримтгуй, таамаг тєдий юм. Оросууд энэ таамагт ундэслэн бур кино хийж байгаа сурагтай байсан. Миний бодлоор бол энэ нь ягаад ч бодит байдалд нийцэхгуй. Агуу их зєн билэг совинт тэр хун эртний заналт дайсан, цусан єшєєт (хэдийгээр гарал уусэл ойролцоо ч гэсэн) Зурчидуудэдээс оргонол гуйж очно, (Амбагай хааны туух) тэгээд бур амьд гарна гэж найдаж байсан гэж уу? Хэрэвээ унэхээр Жамухад ялагдаад хэн нэгэнээс оргонол гуйх байсан бол Тэмуужин дээр дурдсан харицаа сайн байсан цусан ах дуу (Боржигон овгийнхний Хєх чонын домогоос ундэслэн гарал уусэл нэгтэй гэж уздэг) хэмээх Шатуо Турэг гаралын Вангу аймгийнхан дээр л очих байсан байх. Энэ ч утгаараа Вангу аймгийнхан Тэмуужинтэй дайтахад тусламж гуйсан єєр нэг Турэг аймаг Наймангуудад биш харин эсрэгээр Тэмуужйнд єєрт нь тусалж цэрэг гарган Найманг дайлж байсан аж. Монгол овгуудын хоорондын дайн хамгийн хунд нь Туухээс узэхэд Монгол овог аймгуудын хоорондоо хийсэн дайн тулаан нь Тэмуужингийн хувьд хамгийн шируун нь байжээ. Боржигон овгоос салан тусгаарлан Тайчууд хэмээх нэрийг авсан Тэмуужингийн уeэлуудтэй хийсэн тулаан Тэмуужингийн хувид хамгийн хунд нь байсан юм. Их хааны амьдаралдаа хийсэн тулаануудад ялагдсан нэг тохиолдол нь энэ л боловуу. Ойрдууд хэмээх энэ аймгийн талаар бас л дурдахгуй єнгєрч болохгуй бололтой. Хэдийгээр Монгол гаралтай гэж буй боловч Ойрдууд Тэмуужинд бур мєсєн дарагдаж дагаар ортлоо Монголчуудын хийсэн бух л тэмцлийн эсрэг тулалдаж байжээ. Эх сурвалжид дурдсанаар Ойрдууд анхлан Мэргэдуудтай хамсаж дараа нь Жамуха болон Тайчуудтай нийлэн Тэмуужингийн эсрэг дайтаж, Жамухийг дарагдамагц Наймангуудын талд орон дайтаж, Найманг дарагдамагц, Хэрэйдйин талд орон Чингис хаантай дайтаж ялагдаж байсан байна. |